China University Of Mining Technology

  Тус сургууль нь анх 1909 онд байгуулагдсан бөгөөд Хятад улсын Жиангсу мужийн Хүжоу хотод байрладаг.    Өнгөрсөн 100 жилийн хугацаанд тус сургууль нь ихээхэн шинэчлэлт болон манлайллын хажуугаар Хятад улсдаа нөлөө бүхий шилдэг их сургуулиудын нэг болсоор ирсэн билээ. Тус сургуульд уул уурхайн чиглэлээр төгсөгчид нь маш амжилттай ажиллаж байгаа юм.Тэрээр бакалаврын 59, мастерийн 9 болон докторын 16 зэрэг хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой. Тус сургууль нь одоогоор 40000 гаруй оюутантай бөгөөд гадаадын 4000  гаруй хэлний бэлтгэлээр суралцаж буй оюутантай. Сургуулийн номын сан 2,260,200 ном болон дижитал 890,000 гаруй номтой.

Тэтгэлгийн хэмжээ:

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байрны төлбөр

 Тавигдах шаардлага:

  • Хятадын иргэний харъяалалд байхгүй байх.
  • Олон улсын оюутнуудад зориулсан ерөнхий шаардлагуудыг хангасан байх.
  • Хятад улсын хууль болоод тус сургуулийн дүрэм журмыг сайн судалж мэдсэн байх.
  • Сурлагын дундаж дүн 75% болон түүнээс дээш байх.
  • Багш болон сурган хүмүүжүүлэгчдээс олгосон 2 тодорхойлох захидалтай байх.

Бүртгэлийн хугацаа: 7 сарын 1-нийг дуустал