Ningbo university

Нингбо Их Сургууль нь анх 1986 онд байгуулагдсан бөгөөд Хятад улсын шилдэг 100 болоод  Жөжиан мужынхаа гол гурван их сургуулийн нэг билээ. Тэрээр тус сургууль нь эдийн засаг, хууль, боловсрол, хүмүүнлэг, шинжлэх ухаан, инженер, хөдөө аж ахуй, анагаах, менежмент болон урлаг зэрэг мэргэжлийн чиглэлүүдээр тэтгэлгээр суралцах боломжийг санал болгодог.  Нингбо Их Сургуульд  бакалаврын 73, мастерийн 135 болон докторын 8 гаруй хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой бөгөөд нийт 42000 гаруй оюутантай юм. 

 Түүнчлэн, Нингбо Их Сургууль нь гадаадын АНУ, Их Британи, Канад, Австрали, Герман, Франц, Япон болон Өмнөд Солонгос зэрэг 30 гаруй орны 130 гаруй их сургуулиудтай хамтын ажиллагаатай бөгөөд жил бүр оюутан солилцооны хөтөлбөр болоод бусад олон улсын үйл ажиллагаанд оюутнуудаа хамруулдагаараа онцлогтой билээ.  Дашрамд хэлэхэд, Нингбо хотын далайн боомт нь Хятадын хоёрдахь, дэлхийн зургаадахь том далайн боомт юм.   

Тэтгэлгийн хэмжээ:

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байрны төлбөр

Тавигдах шаардлага:

  • Ахлах сургуулиа төгссөн байх
  • 18-аас дээш настай байх
  • Эрүүл байх

Бүртгэлийн хугацаа: 6 сарын 1-нийг дуустал