ZHEIJIANG NORMAL UNIVERSITY

 Жөжианг Нормал Их Сургууль анх 1956 онд байгуулагдсан ба 2 сургуулийн талбайтай бөгөөд нэг нь Жөжианг мужийн Жинхуа, нөгөө нь Ханжу хэмээх сурч, ажиллаж, амьдрахад ихээхэн тохиромжтой хотод байрладаг байна. Тус сургууль нь Хятад улсын шилдэг 100 их сургуульд багтдаг тэрээр бакалаврын 65, мастерийн 151 болон докторын 20 гаруй мэргэжлийн чиглэлүүдээр суралцахыг санал болгодог. 40000 гаруй оюутантай тэрээр 1500 гаруй гадаад оюутантай. Сургуулийн номын сан нь 3,6 сая гаруй хэвлэлийн ном болон 2,3 сая гаруй e-book буюу онлайн номын цуглуулгатай.

 Жөжианг Нормал Их Сургууль нь оюутнуудынхаа цаашид өөрсдийгөө хөгжүүлж бусад орны оюутнуудтай туршлага солилцох зорилгоор гадаадын 50 гаруй орны 140  гаруй их сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилладаг. Мөн түүнчлэн, тус сургуульд тэтгэлгээр суралцах  Хятадын Засгийн газраас ивээн тэтгэдэг хөтөлбөрийн бүрэн эрх нь Боловсролын Сайдад олгогдсон байдаг байна.