Бритиш Колумбын Их Сургуулийн олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэг

Олон улсын оюутнуудын хөтөлбөрийн тухай
 Бритиш Колумбын Их Сургуулийн олон улсын оюутнуудын хөтөлбөр нь Олон улсын оюутнуудын хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд дараах боломжуудыг санал болгож байна. 
Шилдэг их сургуульд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэргийг эзэмших 
Бритиш Колумбын Их Сургуулийн зэрэг нь таныг дэлхийн өргөн хүрээний төгсөгчидтэй холбох үүдийг нээж өгнө.
Дэлхийн хамгийн ухаалаг оюутнуудтай хамт суралцах
Та хичээл зүтгэлтэй залуу лидерүүдийн бүлэгт нэгдэж, хамгийн шилдэг бөгөөд ухаалаг оюутнуудтай хамт сурна. Та  бусад оюутнуудтай хамт өөрсдийн олон янзын үзэл бодол , санаачлага болон оролцоогоороо  болон дэлхий нийтийг баяжуулах болно.
Суралцах ховор боломжуудыг эзэмших

Та өөрийнхөө их сургуулийн туршлагыг баяжуулах ангийн болон гадуур болох олон  боломжийг эзэмшинэ.

  • Солилцооны хөтөлбөрүүд нь таныг дэлхийн хөгжиж буй улс орнуудад эрүүл мэнд, хөдөө аж ахуй, нийгмийн дэд бүтэц, боловсрол болон тогтвортой хөгжил зэрэг олон тал дээр суралцахад туслана.
  • Нийгэмлэгүүд дээр суурьлан суралцах туршилтын төслүүд нь танийг орон нутгийн болон дэлхий нийтийн асуудлуудад өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олгоно.  
  • Таныг ирээдүйгээ төлөвлөх болон удирдан зохион байгуулах чадварын тань хөгжүүлнэ.
  • Таны удирдан зохион байгуулах болон хамтран ажиллах чадвар, кариерийн бэлтгэл зэргийг бүх талаараа хөгжүүлэх боломж олгоно. 

Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх
 Тавигдах шаардлага:

  • Ахлах сургууль, коллеж эсвэл бусад их сургуулиас тус сургуульд суралцах гэж буй оюутан эсвэл сурагч байх.
  • Эхний жилдээ элсэж буй байх
  • TOEFL-ийн оноо 90, IELTS-ийн оноо 6.5 болон түүнээс дээш байх.
  • Сурлагын дүн онц байх.
  • Санхүүгийн боломж тааруу байх. 
  • Сурах хүсэл эрмэлзэлтэй байх.

 

Хэрэв та Канад улсын Бритиш Колумбийн олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах