Карлетон Их Сургуулийн Олон Улсын Ахлах Ангийн Сурагчдад зориулсан тэтгэлэг

Карлетон их сургууль нь 1842 онд байгуулагдсан бөгөөд Канад улсын Оттава хотод байрладаг. Тэрээр одоогийн байдлаар нийт 30000 гаруй оюутантай.
Карлетон их сургууль нь олон төрөл бүхий тэтгэлэгүүдийг санал болгодог бөгөөд өнгөрсөн жил оюутнуудад нийт 12000 гаруй тэтгэлэг олгогдсон. Карлетон их сургуулийн тэтгэлэгүүд нь сурах хүсэл эрмэлзэлтэй, онц сурлагатай оюутан бүрт нээлттэй бөгөөд хичээлийн жилийн намар болон өвлийн улиралд санал болгодог. Тус тэтгэлэгийн зорилго нь залуусыг шилдэг боловсон хүчин болгоход хөдөлгөгч хүч болоход оршино.

Тэтгэлэгийн хэмжээ:
4000-16000$
Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх.
  • Хэлний болзол хангасан байх.
  • TOEFL-ийн оноо 86, IELTS-ийн оноо 6.5 болон түүнээс дээш
  • Сурлагын дүн В-ээс дээш байх.

Хэрэв та Канад улсын Карлетон Их Сургуулийн Олон Улсын Ахлах Ангийн Сурагчдад зориулсан тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах