Торонтогийн Их Сургуулийн тэтгэлэг

Торонтогийн их сургууль нь  1827 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн нэр хүнд бүхий сургуулийн нэг юм. Дэлхийн шилдэг удирдагч мэргэжилтнүүд тус сургуулийг Канадын  болон дэлхийн шилдэг их сургуулиудын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг бөгөөд одоогоор 560000 гаруй төгсөгчидтэй.
  Торонтогийн их сургууль нь заах арга барил болон судалгаандаа дэлхийн лидерүүдийн нэг бөгөөд оюутнууддаа тав тухтай сургалтын орчинг бүрдүүлж өгсөн байдгаараа онцлогтой. Нийгмийн оролцоо, удирдах чадвар, бүтээлч байдал болон сурлагын өндөр байдал зэргийг харгалзан үзэж олон төрлийн сонголт бүхий тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн хэмжээ:
5000-10000$
 
Тавигдах шаардлага:

  • Сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх.
  • Сурлагын дүн онц байх.
  • TOEFL-ийн оноо 100,  IELTS-ийн оноо 6,5 болон түүнээс дээш байх.
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ    

 

Хэрэв та Канад улсын Торонтогийн Их Сургуулийн Олон Улсын оюутнуудад зориулсан тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах