Японы засгийн газар Дэлхийн Банкны хамтарсан Мастерийн Зэргийн Тэтгэлэгт Хөтөлбөр

Товч танилцуулга:
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Их сургуульд зориулсан Японы засгийн газрын тэтгэлэг нь хөгжиж буй орнуудын суралцах хүсэл эрмэлзэлтэй боловч санхүүгийн боломж тааруу бүх хүмүүст нээлттэй бөгөөд НҮБ-ын Их сургуульд Тогтвортой хөгжлийг гүнзгий шатанд суралцах докторын хөтөлбөрийг санал болгож байна.

Суралцах их сургуулиуд болон хөтөлбөрүүд:
JJWBGSP нь 200 гаруй төрлийн Preferred хөтөлбөр, мөн түүнчлэн АНУ, Африк болон Яоны их сургуулиудад менежментийн бодлого, татварын бодлого, дэд бүтцийн менежмент зэрэг 14 төрлийн Partner хөтөлбөрүүдийн хүрээнд тэтгэлэгээр суралцах боломжийг санал болгож байна.

Суралцах улс: Хамрах улсууд
Тэтгэлэгийн хэмжээ: 
JJWBGSP тэтгэлэг нь сургалтын төлбөр, сар болгоны тэтгэмж, унааны мөнгө, эрүүл мэндийн даатгал болон аялалын зөвшөөрөл зэргийг багтаана.
Энэхүү тэтгэлэг нь 2 жилийн хугацаатай.
Тавигдах шаардлага:
Өргөдөл гаргагч нь дараах шалгууруудыг хангасан байх ёстой.Үүнд:

  • Хөгжингүй орны давхар харъяалалгүй байх.
  • Эрүүл байх.
  • Хамгийн багадаа 3 жилийн өмнө Бакалаврын зэрэг хамгаалсан байх.
  • Бакалаврын зэрэг хамгаалснаас хойш 3 болон түүнээс дээш жилийн хугацаанд тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан байх.
  • Өргөдөл гаргах хугацаандаа эрхэлж буй бүтэн цагийн ажилтай байх. Э
  • Бүртгэлийн хугацааны үеэр болон өмнө JJ/WBGSP-ийн их сургуулиудын аль нэгний мастер хөтөлбөрийн шаардлагыг хангасан байх бөгөөд тухайн сонгож буй улс нь хүсэлт гаргагчийн харъяалагдах улсаас өөр улс байх. 
  • Гүйцэтгэх захирал болон түүнийг орлон гүйцэтгэгч, Дэлхийн банкны ажилтан эсвэл эдгээр дурдагдсан хүмүүстэй цусан төрөл болон бусад ямар нэгэн байдлаар холбоогүй байх. 

 

Хэрэв та хүссэн улсдаа  Японы Холбоо Дэлхийн Банкны Мастерийн Зэргийн Тэтгэлэгт Хөтөлбөрөөр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах