Sheffield-ийн Их Сургуулийн Мастерийн зэргийн тэтгэлэгт хөтөлбөр

Товч танилцуулга:
Sheffield-ийн Их сургууль нь Allan &  Nesta Ferguson Charitable Trust болон Sheffield Институттай Олон улсын хөгжлийн төлөөх хамтын ажиллагаатай бөгөөд олон улсын хөгжиж буй орны оюутнуудад зориулж 10 гаруй тэтгэлэг зарлаад байна.

Sheffield-ийн Их сургууль нь 1897 онд анх байгуулагдсан бөгөөд Английн Өмнөд Йоркширд байрладаг юм. Тэрээр дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд албан ёсоор багтдаг бөгөөд оюутнуудаа туршлага, нийгмийн амьдрал болон практикт илүү суралцуулахыг зорилгоо болгон үйл ажиллагаагаа явуулдагаараа онцлогтой.

Суралцах чиглэлүүд:

MA Cities and Global Development

MA International Development

MSc in Environmental Change and International Development

MPH in International Development

MSc in International Social Change and Policy

MA Global and Political Economy

MA International Politics

MA in Social Research

​Тэтгэлэгийн тоо: 3
Тэтгэлэгийн хэмжээ:

Сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж болон их сургуулийн байрын зардал 
 Шаардлага:

  • Дээрх мэргэжлүүдийн аль нэгээр нь Sheffield-ийн Их Сургуульд суралцахаар сонгосон байх.
  • Олон улсын оюутан байх.
  • Хувийн санхүүжилттэй байх.(засгийн газар эсвэл үүнтэй ижил ямар нэгэн байгууллагын санхүүжилтгүй байх)
  • Өөр ямар нэгэн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтгүй байх.
  • 2019 онд тус сургуульд элсэх боломжтой байх.

 

Хэрэв та Sheffield-ийн Их Сургуулийн Мастерийн зэргийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах