Баян-Өлгий аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны Газрын Мэргэжил арга зүйн хэлтсийн дарга А.Еркегүл багш маань сэтгэгдлээ ирүүлжээ

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн 100% тэтгэлгээр Баян-Өлгий аймгийн Боловсрол,соёл урлагийн газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын 7 сургуулийн сургалтын менежер БНХАУ-ын Инчуан хотод туршлага солилцох аялалд хамрагдаж, маш олон зүйлийг үзэж, гайхалтай сайхан туршлага олж авсандаа талархаж байна. Тэндэхийн боловсролын систем их өөр санагдсан. Бидний очсон сургуулийн багш нар чихэндээ ээмэггүй, гартаа бөгжгүй байсан нь дүрэм журам, сахилга батыг сайтар мөрддөг, хариуцлага маш өндөр байдгийг ойлгосон. Тийм олон хүн амтай улс хэрнээ түгжрэл нэг ч хараагүй. Тухайн улсын соёл, хүмүүсийн харилцаа хандлагаас олон зүйлийг мэдэж авсандаа баяртай байна.

Мөн миний хувьд сангийнхаа 100% тэтгэлгээр, ирж очих онгоцны тийз, хоол унд гээд бүх зардлыг гаргуулан БНХАУ-ын ЖанЖиажэ хотын Тэнгэрийн хаалга, Аватар киноны зураг авалт хийсэн үүлэн дээр хөвдөг мэт уул ус, дэлхийн хамгийн урт шилэн гүүрээр зочилсондоо үнэхээр их баяртай байна. Сангийн хамт олон, Н.Мөрөн захиралдаа цаашдынх нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье!

Багш нарт зориулсан Филиппин улсад 100% тэтгэлгээр сурах хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.