Анх 2019 онд Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас багш нарын дунд зарлагдсан тэтгэлэгт уралдаанд Орхон аймгаас шалгарч, БНХАУ-ын Нингсиа мужийн Инчуан хотод сургуулиудтай туршлага солилцох уулзалт, аялалд оролцох эрхээр шагнагдаж байсан. Аяллын үеэр Монгол Улсын 21 аймгийн боловсролын байгууллагын төлөөлөл, олон мундаг багш нартай танилцаж, 10 хоног мартагдахааргүй сайхан аялаад ирсэн. Хятадын их дээд сургуулиуд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар зочилж, шинэ санаануудыг тусган авсандаа баяртай байна.
Энэ удаад Филиппин улсад Англи хэлний вакум сургалтанд 100% тэтгэлэгтэй сурахаар явах болсондоо баяртай байна. 6 сарын 3 өдөр хамгийн эхний ээлжээр явахаар бэлтгэлээ базааж байна. Сантай хамтран ажилласнаар бидэнд олгогддог бас нэг сайхан боломж нь сар бүрийн урамшуулал, нэмэлт орлого байдаг. Хүүхдүүдэд багшлахын хажуугаар гадаадад тэтгэлгээр суралцах хөтөлбөрийн мэдээллийг танилцуулснаараа сар бүр сангаас цалин авч байгаадаа баяртай байна. Цаг үетэйгээ зохицсон, үнэхээр мундаг менежменттэй, үг үйлдлээрээ бусдыг манлайлдаг хамт олонтой хамтран ажиллаж байгаадаа үнэхээр талархалтай байна. Өнгөрсөн 3 сард л гэхэд нийт 1.759.965 төгрөгийн урамшуулал авсан байна. Сангийн хамт олонд өндрөөс өндөр амжилт хүсье. Багш нарыг үргэлж дэмжиж ажилладагт баярлалаа.
Багш нарт зориулсан Филиппин улсад 100% тэтгэлгээр сурах хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.