Олон улсын боловсрол хөгжил сантай хамтран орон нутгийнхаа сурагчдад гадаадад суралцах боломжийг танилцуулж, 2018-2020 оны хооронд Алтай нутгаас 13 сурагчийг БНХАУ-ын их дээд сургуулиудад 30-100 хувийн тэтгэлгээр хэлний бэлтгэлд суралцуулж байсан билээ. Мөн Говь-Алтай аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын хамт олныг тус сангийн дэмжлэгтэйгээр БНХАУ—ын Нингсиа мужийн Инчуан хотод аялуулж, дунд, их дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцуулж туршлага судлуулж байсан.
Орон нутагт сангийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, боловсролын газрын мэргэжилтэн, багш хамт олныг БНХАУ-д туршлага судлуулж, аймгийнхаа хүүхэд залуусыг гадаадад сурахад дэмжлэг үзүүлснийг маань сангаас урамшуулж, БНХАУ-ын ЖанЖиажэ хотын аялал жуулчлалын цогцолбор болох Шилэн гүүр, Тэнгэрийн хаалгаар сангийн 100% тэтгэлэгтэйгээр аялуулсанд Олон Улсын Боловсрол Хөгжил сан, захирал Н.Мөрөндөө гүн талархал илэрхийлье. Тус аялал миний хувьд олон сайхан дурсамжаар дүүрэн, шинэ зүйлийг сурч мэдсэн сайхан аялал байлаа. Цаашид олон олон багш нарт, боловсролын газрын мэргэжилтнүүдэд энэхүү боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Манай сангийн багш нарт зориулсан Филиппин улсын тэтгэлэг зарлагдсан байгаа. Багш нар та бүхэн энд дарж материалаа илгээгээрэй.