ТЭТГЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА
Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас багш нарынхаа Англи хэлний ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Филиппин улсын Себу хотод Англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байна. Хөтөлбөрт хамрагдсан багш нар өдрийн 4 цагийн ганцаарчилсан сургалт, 3 цагийн групп сургалт /нэг ангидаа 3-5 хүн/, өдөрт нийт 7 цаг Англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд суух бөгөөд хичээл тус бүрийг өөр, өөр багш нар өөр өөр арга барилаар заах тул маш үр дүнтэй байдаг.
ЯАГААД ФИЛИППИН УЛС ГЭЖ?
Зүүн өмнөд Азид орших 7100 гаруй арлаас тогтсон, жилийн 4 улирал зунаараа байдаг үзэсгэлэнт Филиппин улсын албан ёсны хоёрдогч хэл нь Англи хэл бөгөөд хүн амын 95% нь Англиар чөлөөтэй, цэвэр аялгатай ярьдаг. Төлбөрийн хувьд маш хямд, амьжиргааны өртөг бага, ганцаарчилсан сургалт явуулдаг гэдгээрээ давуу талтай.
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
- 1 сарын сургалтын төлбөр 600$
- 1 сарын байр, хоолны төлбөр 800$
- Бүртгэлийн хураамж 200$
Тэтгэлэг авалгүйгээр сурвал 1 сарын суралцах зардал 1400$ болно.
НЭГ. САНГААС ОЛГОХ ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ
Нэг сарын сургалтын төлбөр, байр хоол 1400 ам.долларын тэтгэлэг олгоно. Багш нар өөрсдийн ирж очих замын зардал болон оршин суух зөвшөөрлийн хураамж, эрүүл мэндийн даатгал, ном сурах бичиг зэрэг бусад зардлыг хариуцна.
Бусад зардал ойролцоогоор 500.000₮ болно. Онгоцны тийз 2 талдаа яг одоогийн байдлаар 1200 ам.доллар байна. Иймд тэтгэлэг авсны дараа өөрөөс гарах зардал 4 сая орчим төгрөг болно.
ХОЁР.ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
- Боловсролын салбарт 2 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан
- Цаашид урт хугацаанд сантай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдэд оролцох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн
- Багаар ажиллах, олон нийтэд танилцуулга хийх чадвартай
- Нийгэм, соёл урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шагнал урамшуулал авч байсан бол давуу тал болно.
- Тэтгэлэгт сонгогдвол сангийн үйл ажиллагааны талаар мэдээллийг сургуулийнхаа багш ажилчид, сурагчдад хүргэх үүргийг хүлээнэ
- Филиппин улсад суралцах хугацаандаа өөрийн сэтгэгдэл, туршлагыг видео болон зургаар санд ирүүлэх
ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН ХУГАЦАА
Сар бүр тэтгэлэг авсан багш нар нэгдсэн журмаар явна. Багш сурагчдын улирлын амралтаас шалтгаалан явах өдрүүд өөрчлөгдөж болно.
- 2022 оны 6 сарын 6
- 2022 оны 7 сарын 4
- 2022 оны 8 сарын 1
- 2022 оны 9 сарын 5
- 2022 оны 10 сарын 3
- 2022 оны 11 сарын 7
- 2022 оны 12 сарын 5
Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл гарвал энд дарж мэдээллийн ажилтантай холбогдоорой.
ДӨРӨВ. ТЭТГЭЛЭГТ ХҮСЭЛТ ГАРГАХ
Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн багш нар 2022 оны 5 сарын 10 өдрөөс өмнө дараах формыг бөглөж илгээнэ үү. Сангаас хүсэлт ирүүлсэн багш нарын материалтай танилцаж үзээд шаардлага хангасан багш нартай 2022 оны 5 сарын 15 дотор холбогдох болно.