Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн сайн дурын ажилтан болсноор ямар давуу тал боломжууд бий болох вэ?

  1. Байнгын суралцаж хөгжих боломж
  2. Багаар ажиллаж, ирээдүйн ажлын байранд хэрэг болох ур чадваруудыг эзэмших
  3. Өөрийгөө илэрхийлэх, илтгэх ур чадвараа нэмэгдүүлэх
  4. Контент бэлдэж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
  5. Олон орны хүүхэд, залуучуудтай найз нөхөд болж, мэдлэг туршлагаа хуваалцах
  6. Олон төсөл хөтөлбөрүүдэд оролцож, баялаг CV-тэй болох
  7. Сангийн тэтгэлгээр сургалт, аялалд оролцох
  8. Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах

Сайн дурын ажилтнууд ямар ажил хийдэг вэ?

  • Сан дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, тэтгэлгүүдийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, үе тэнгийн хүүхдүүддээ гадны хөгжингүй оронд чанартай боловсрол эзэмшихэд туслалцаа үзүүлэх
  • Зарлагдсан сургалт, аяллуудад идэвхтэй хамрагдах
  • Сангаас хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд оролцох
  • Өөрийн фэйсбүүк профайлыг Edufund intern гэсэн логотой болгох
  • Сангийн фэйсбүүк, инстаграм хуудсанд орсон мэдээллийг паблик тохиргоотойгоор, өөрийн сэтгэгдлийн хамт шэйр хийх, инстаграм дээр сангийн инстаграм хаягийг мэншн хийж сторидоо оруулах
  • 7 хоногт 1 удаа өгөгдсөн сэдвийн дагуу видео болон блог пост бэлдэж, Edufund intern групп болон өөрийн хувийн фэйсбүүк, инстаграм хуудсанд оруулах, хэрэв сангийн тэтгэлгээр суралцаж байгаа бол өөрийн сурч буй сургууль, хот, улсын тухай  видео болон блог пост бэлдэж, Edufund intern групп болон өөрийн хувийн фэйсбүүк, инстаграм хуудсанд оруулах

Сангийн сайн дурын ажилтан болох 3 алхам

1-р алхам 

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн сайн дурын ажилтнуудад зориулсан Edufund Academy онлайн сургалтын төлбөр 350.000₮-ийг Хаан банк 5176022529 дансанд тушааж, төлбөр төлсөн баримтаа манай фэйсбүүк хуудсанд илгээснээр бүртгэл баталгаажина.

2-р алхам 

Бүртгэлтэй имэйл хаягаар нь онлайн сургалтанд хамрагдах заарчилгаа илгээх бөгөөд зааварчилгааны дагуу өөрийн хүссэн цагаар онлайнаар хичээлээ үзэж дуусгана. 

3-р алхам 

Хичээлээ үзэж дууссаны дараа сангийн фэйсбүүк хуудсанд шалгалт өгөх хүсэлтээ илгээнэ. Шалгалт үндсэн 3 хэсгээс бүрдэнэ:

1. Тестийн шалгалт /Сангийн хөтөлбөр, гадаадад суралцахтай холбоотой 40 асуулт бүхий тест ирнэ. Үүнээс хамгийн багадаа 32 асуултанд зөв хариулж байж тэнцэнэ./

2. Контент бэлдэх даалгавар /Өгөгдсөн сэдвийн дагуу өөрөө судалгаа хийж, 24 цагийн дотор контентоо бэлдэнэ/

3. Видео танилцуулга бэлдэх 2 минут /Өөрийгөө товч танилцуулж, Edufund Academy онлайн сургалтын талаарх өөрийн сэтгэгдлээ хуваалцана./