card

Төслийн удирдамж

ТӨСЛИЙН НЭР: Орон нутгийн боловсролын байгууллага дахь инновацийг дэмжих төсөл

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улсын 21 аймагт хэрэгжинэ.

ХАРИУЦАН ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА: Олон Улсын Боловсрол Хөгжил сан

ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Орчин үед мэдлэг оюуны үнэ цэнэ үлэмж нэмэгдэж эдийн засгийн нөөц, үйлдвэрлэлийн чухал хүчин зүйлийн үүрэг гүйцэтгэх болж, түүнд тулгуурласан инновацийн эдийн засаг бүрэлдэн тогтох үйл явц эрчимтэй өрнөж байна. Энэ нь улс орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага инновацитай салшгүй холбоотой байх нөхцөлийг бий болгож байна. Иймд мэдлэгийг хадгалах, түгээх, бий болгох үүрэг бүхий боловсролын байгууллага нь өөрөө инновацийн суурь  элемент болдог билээ. Иймд орон нутгийн боловсролын байгууллага дахь инновацийг дэмжих, нэвтрүүлсэн инновацийн ажлыг олон нийтэд сурталчлан таниулах, шинэ санал санаачлага гарган, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, мэргэжилтнүүдийг дэмжих зорилготой энэхүү төсөл хэрэгжсэнээр боловсролын байгууллагын тогтвортой хөгжлийг хангах, багш боловсон хүчнийг чадавхижуулахад томоохон түлхэц болно гэдэгт бид итгэж байна.

Төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн боловсролын байгууллагуудад нэвтрүүлсэн шинэ санаа, санаачлага, заах арга зүйн шинэ хэв маяг, сурах орчныг сайжруулсан багш нарыг шалгаруулж, БНХАУ-ын Нингсиа мужийн Инчуан хотод зохион байгуулагдах Багшийн хөгжлийн хөтөлбөрт сангийн 30% тэтгэлгээр хамрууллаа.