Ярилцлагын шалгалт өгөх зааварчилгаа

Олон Улсын Боловсрол Хөгжил сан нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусыг дэлхийн хөгжингүй орнуудад санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх замаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой байгууллага билээ. 

Ярилцлагын шалгалтын гол зорилго бол тухайн суралцагчийн талаар илүү ихийг мэдэж авах, ирээдүйн зорилго, яагаад гадаад улсад суралцах хүсэлтэй байгаа, энэхүү тэтгэлгийг авснаараа ирээдүйд сантай хэрхэн хамтран ажиллаж сангийн зорилго, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэргээр Монгол хэл дээр ярилцах юм. Мөн тэтгэлэг авсны дараа суралцагчийн зүгээс юу бэлдэх шаардлагатайг зөвлөж, суралцагч тодруулах зүйлсээ хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнтэй харилцан ярилцаж, асуух боломжтой.

Ярилцлагын шалгалт өгөх зааварчилгаа:
Бүртгэлийн хураамж: 20,000₮ /Ярилцлагын шалгалтыг утсаар болон онлайнаар авна./
Төлбөр төлөх данс: Хаан банк 5176022529

Данс эзэмшигчийн нэр: Олон Улсын Боловсрол Хөгжил сан 
Гүйлгээний утга: Утасны дугаар Овог, нэр

Төлбөр төлөгдсөний дараа ажлын цагаар /Даваа-Баасан гараг 09:00-18:00 цаг/ манай хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн таны бүртгэлтэй утасны дугаараар холбогдож, ярилцлагын шалгалт авах болно. Баярлалаа.