Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн сайн дурын ажилд идэвхтэй оролцсон оюутан, сурагчдад энэхүү БНХАУ-д 100% тэтгэлэгтэй суралцах эрхийг олгох бөгөөд сайн дурын ажилтанд тавигдах шаардлага, тэтгэлэгт хамрагдах үе шат бүртэй сайтар уншиж танилцахыг зөвлөж байна. 

ТЭТГЭЛГИЙН МЭДЭЭЛЭЛ

БНХАУ-д Хэлний бэлтгэлд хувийн зардлаараа нэг жил суралцахад сургалтын төлбөр, байрны төлбөр ойролцоогоор  20.000 юань буюу 8 сая орчим төгрөг болдог. Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Edufund Academy онлайн сургалтыг амжилттай дүүргэсэн, сайн дурын ажилд идэвхтэй оролцсон оюутан, сурагчдад нэг жилийн сургалтын төлбөр, байрны төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд сурагчид маань нэг жил Хятад хэлний бэлтгэлд суралцсаны дараа үргэлжлүүлэн 4 жил Бакалаврын хөтөлбөрт 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой. 

ТЭТГЭЛГИЙН ШАЛГУУР

  • Гадаадад суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, өмнөө тавьсан зорилготой 
  • Сүүлийн нэг жилийн сурлагын голч дүн 85-аас дээш 
  • 2020 оны 6 сард Ерөнхий боловсролын гэрчилгээгээ авсан байх. 2018-2019 онд төгссөн, одоо их сургуулийн 1,2-р курсын оюутан байж болно.
  • Нийгэм, соёл урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шагнал урамшуулал авч байсан бол давуу тал болно.
  • Edufund Academy онлайн сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн
  • Сангийн сайн дурын ажилд идэвхтэй оролцсон
  • Багаар ажиллах чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, олон нийтэд мэдээлэл хийх чадвартай
  • Сошл сувгуудыг үр дүнтэй ашиглах чадвартай
  • Блог, Влог, Контент бэлдэх чадвартай

ТЭТГЭЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ

Дээрх ерөнхий шаардлагыг хангасан оюутан, сурагчид сангийн сайн дурын ажилтнуудыг бэлтгэх, хувь хүний хөгжил, багаар ажиллах чадвар, мөн сангийн үйл ажиллагааны талаар ойлголт, мэдлэг олгох Edufund Academy-д хамрагдаж, шалгалтаа амжилттай өгсөн байх шаардлагатай. Edufund Academy-ийн сургалт онлайнаар явагдах бөгөөд хүссэн цагаараа, хүссэн газраасаа хичээлээ үзэх боломжтой.

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн сурагчид Edufund Academy-ийн сургалтын төлбөр 350,000₮-г Хаан банк 5176022529 Олон Улсын Боловсрол Хөгжил сан дансанд тушааж, төлбөрийн баримтаа сангийн фэйсбүүк хуудсанд ирүүлснээр бүртгэл баталгаажих болно. Гүйлгээний утга дээр нэр, утасны дугаараа бичнэ. Хэрэв манайд бүртгэлтэй сайн дурын ажилтнаас зөвлөгөө мэдээлэл авсан бол тухайн сайн дурын ажилтны бүртгэлтэй кодыг гүйлгээний утга дээр давхар оруулснаар 50,000₮-ийн хөнгөлөлтийг авч, 300,000₮-өөр суралцах боломжтой болно. Төлбөр төлөгдсөний дараа онлайн сургалтанд хамрагдах зааварчилгааг хүргүүлэх болно.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн 100% тэтгэлгээр БНХАУ-ын Цанжөү хотын Цанжөү технологийн коллежийн хэлний бэлтгэлд суралцаж буй суралцагч Г.Хонгорзул та бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцаж байна. 

ТЭТГЭЛЭГТ БАГТААГҮЙ БУСАД ЗАРДАЛ

Хятадын агентийн үйлчилгээний төлбөр - 1.000.000 төгрөг

Орчуулгын төлбөр – 110,000 төгрөг

Визний хураамж– Яаралтайгаар 73 ам.доллар /2019 онд мөрдөгдөж байсан үнэ/

Замын зардал– Улаанбаатараас Бээжин шууд галт тэрэг 306050 төгрөг, аль хотод сурахаас хамаараад Бээжингээс бусад хотруу 90-700 юань

Сургуулийн бүртгэлийн хураамж– 500-800 юань /Цахимаар урилга хүлээн авахдаа төлнө/

Оршин суух зөвшөөрлийн хураамж– 600-800 юань /Сургуульдаа очоод төлнө/

Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр– 350-600 юань /Сургуульдаа очоод төлнө/

Эрүүл мэндийн даатгалын төлбөр– 600-800 юань /Сургуульдаа очоод төлнө/

Дотуур байрны барьцаа төлбөр– 500-1000 юань /Жилийн эцэст ямар нэг гэмтэл гаргаагүй бол буцаагдана.Сургуульдаа очоод төлнө./

Ор дэрний хэрэгсэл– 250-500 юань /Сургуульдаа очоод төлнө/

Цахилгаан хэрэгсэл– Ус буцалгагч, будаа агшаагч гэх мэт өөрсдийн хэрэгцээ, шаардлагаар авна.

Интернэт, цахилгааны төлбөр– Сард хэрэглээгээрээ 30-50 юань

Хоол хүнс– Сард 200-500 юань

СУРГУУЛЬ СОНГОЛТ

Тэтгэлэг авсан суралцагчдын сургууль сонголтыг сангаас хийнэ. Хэрэв сургууль сонголтоо урьдчилан өөрсдөө хийх бол Хятадын агентийн үйлчилгээний төлбөр 500.000 төгрөгийг нэмж төлнө.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ БОЛОН ХУВААРЬ СОНГОЛТ

Тэтгэлэг авсан 12-р анги төгсөх сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт болон хуваарь сонголтыг зайлшгүй хийх шаардлагатай. Эрүүл мэнд, ар гэр, бусад ямар нэг шалтгааны улмаас БНХАУ-д суралцаж чадахгүй болсон тохиолдолд сургууль сонголтоо хүүхдүүд хийсэн байхыг анхаарна уу.