Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн сайн дурын ажилд идэвхтэй оролцсон, хөтөлбөрийн шалгуурыг хангасан оюутан, сурагчдад Австрали улсад сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгтэй суралцах эрхийг олгох бөгөөд хөтөлбөрийн шаардлага, сайн дурын ажилтанд тавигдах шаардлага, тэтгэлэгт хамрагдах үе шат бүртэй сайтар уншиж танилцахыг зөвлөж байна. 

ASTLEY ENGLISH COLLEGE - SYDNEY

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн хамтын ажиллагаатай Сидней хотын Astley English коллежид нэг жилийн хэлний бэлтгэлд сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой.

Astley English коллеж нь Австрали улсын Боловсролын яамнаас магадлан итгэмжлэгдсэн гадаад оюутнуудад сургалт явуулах бүхий л стандарт шаардлагыг хангасан сургууль бөгөөд Ерөнхий Англи хэл, IELTS шалгалтын бэлтгэл болон Академик Англи хэлний сургалтаар мэргэшсэн сургууль юм. Astley English коллежийн давуу тал:

  • Чанартай сургалт
  • Мэргэжлийн чадварлаг багш нар
  • Өглөө, орой уян хатан цагийн хуваарь
  • Тодорхой ур чадварыг сайжруулах хичээлийг сонголтоор үзэх боломжтой бөгөөд ном сурах бичгээр хангана.
  • Сидней хотын бизнесийн дүүрэгт байрладаг учир бүх зүйлд ойрхон
  • Хичээлээс гадуурх олон үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд спорт, хэлэлцүүлэг, кино, аяллын хүссэн хөтөлбөртөө хамрагдах боломжтой.

STRATHFIELD COLLEGE - SYDNEY, MELBOURNE

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн хамтын ажиллагаатай Сидней, Мельбурн хотуудад салбартай Strathfield коллежид дараах мэргэжлээр сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой:

  1. Компьютер, мэдээлэл технологи
  2. Зочид буудал, зочлохуйн үйлчилгээний менежмент
  3. Бизнесийн удирдлага
  4. Удирдлагын менежмент гэсэн чиглэлээр дипломтой хөтөлбөрт 1-2 жилийн хугацаанд суралцана. Эхний жилийн сурлагын амжилт, сайн дурын ажлын идэвх оролцоог харгалзан хоёр дахь жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгогдоно.

Хоёр жилийн сургалтын хөтөлбөрийг дүүргэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дипломын зэрэгтэй төгсөх бөгөөд цааш үргэлжлүүлэн их сургуульд кредитээ тооцуулж 1-1.5 жил суралцсанаар Бакалаврын зэрэг авах боломжтой.   

Strathfield коллеж нь гадаад оюутнуудын хамгийн их суралцдаг Сидней, Мельбурн хотуудад байршилтай бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсрол олгодог. Оюутнуудыгаа төгсөөд ажлын байран дээр гарахад шаардлагатай бүхий л ур чадварыг эзэмшүүлэхийг зорьдог бөгөөд суралцах хугацаанд нь олон нийтийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Элсэлтийн хугацаа сар бүр явагддаг.

KINGSFORD INTERNATIONAL INSTITUTE SYDNEY

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн хамтын ажиллагаатай Сидней хотын төвд байрлах Kingsford International дээд сургуульд дараах мэргэжлээр сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой:

  1. Компьютер, мэдээлэл технологи
  2. Төслийн удирдлага
  3. Бизнесийн удирдлага
  4. Маркетинг, олон нийтийн харилцаа
  5. Удирдлагын менежмент гэсэн чиглэлээр дипломтой хөтөлбөрт 1-2 жилийн хугацаанд суралцана. Эхний жилийн сурлагын амжилт, сайн дурын ажлын идэвх оролцоог харгалзан хоёр дахь жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгогдоно.

Хоёр жилийн сургалтын хөтөлбөрийг дүүргэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дипломын зэрэгтэй төгсөх бөгөөд цааш үргэлжлүүлэн их сургуульд кредитээ тооцуулж 1-1.5 жил суралцсанаар Бакалаврын зэрэг авах боломжтой.   

ТЭТГЭЛГИЙН ШАЛГУУР

  • Гадаадад суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, өмнөө тавьсан зорилготой 
  • Сүүлийн нэг жилийн сурлагын голч дүн 85-аас дээш 
  • IELTS 5.5 оноо /Astley English коллежийн хэлний бэлтгэлд суралцах бол шаардлагагүй/
  • Австралийн визний шаардлага /Австрали улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан сурагчид сайн дурын ажилтнаар бүртгүүлэхээс өмнө сангийн Австралийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээс онлайн уулзалтын цаг авч, Австрали улсын визний санхүүгийн шаардлага хангаж байгаа эсэхээ заавал шалгуулна. Онлайн уулзалтын цаг авах зааврыг дараах холбоосоор аваарай. www.edufund.mn/meeting холбоосоор /
  • 2020 оны 6 сард Ерөнхий боловсролын гэрчилгээгээ авсан байх. 2018-2019 онд төгссөн, одоо их сургуулийн 1,2-р курсын оюутан байж болно.
  • Нийгэм, соёл урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шагнал урамшуулал авч байсан бол давуу тал болно.
  • Edufund Academy онлайн сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн
  • Сангийн сайн дурын ажилд идэвхтэй оролцсон
  • Багаар ажиллах чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, олон нийтэд мэдээлэл хийх чадвартай
  • Сошл сувгуудыг үр дүнтэй ашиглах чадвартай
  • Блог, Влог, Контент бэлдэх чадвартай

ТЭТГЭЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ

Дээрх шаардлагыг хангасан оюутан, сурагчид сангийн сайн дурын ажилтнуудыг бэлтгэх, хувь хүний хөгжил, багаар ажиллах чадвар, мөн сангийн үйл ажиллагааны талаар ойлголт, мэдлэг олгох Edufund Academy-д хамрагдаж, шалгалтаа амжилттай өгсөн байх шаардлагатай. Edufund Academy-ийн сургалт онлайнаар явагдах бөгөөд хүссэн цагаараа, хүссэн газраасаа хичээлээ үзэх боломжтой.

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн сурагчид Edufund Academy-ийн сургалтын төлбөр 350,000₮-г Хаан банк 5176022529 Олон Улсын Боловсрол Хөгжил сан дансанд тушааж, төлбөрийн баримтаа сангийн фэйсбүүк хуудсанд ирүүлснээр бүртгэл баталгаажих болно. Гүйлгээний утга дээр нэр, утасны дугаараа бичнэ. Хэрэв манайд бүртгэлтэй сайн дурын ажилтнаас зөвлөгөө мэдээлэл авсан бол тухайн сайн дурын ажилтны бүртгэлтэй кодыг гүйлгээний утга дээр давхар оруулснаар 50,000₮-ийн хөнгөлөлтийг авч, 300,000₮-өөр суралцах боломжтой болно. Төлбөр төлөгдсөний дараа онлайн сургалтанд хамрагдах зааварчилгааг хүргүүлэх болно.

Австрали улсад хэлний бэлтгэлд суралцахад нэг долоо хоногийн төлбөр дунджаар 350 австрали доллар, жилд 42 долоо хоног байдаг гэж үзвэл нэг жилийн сургалтын төлбөр 14700 австрали доллар болно. Энэ нь Монгол мөнгөөр тооцвол 28 сая төгрөг болно. Та бүхэн энэхүү үнийн мэдээллийг өөр эх сурвалжуудаас урьдчилан судалж баталгаажуулахыг хүсье. Сангаас сайн дурын ажилд идэвхтэй оролцсон, бусад шалгуурыг хангаж байгаа оюутан сурагчиддаа нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байгаа билээ.

ТЭТГЭЛЭГТ БАГТААГҮЙ БУСАД ЗАРДАЛ

Бүртгэлийн хураамж - 500,000 төгрөг /Зөвхөн сайн дурын ажилтны болзол хангасан тохиолдолд төлнө.Буцаан олгогдохгүй./   

Орчуулгын төлбөр – 300,000 төгрөг/Өөрсдөө баталгаат орчуулгаар орчуулуулах бол хамаарахгүй./   

Сургуулийн бүртгэлийн хураамж– 200 австрали.доллар /Буцаан олгогдохгүй./

Виз мэдүүлгийн төлбөр - 500,000 төгрөг /Өөрсдөө виз мэдүүлэх бол хамаарахгүй.Буцаан олгогдохгүй./   

Эрүүл мэндийн даатгалын төлбөр - 560 австрали.доллар

Австрали улсын Цагаачлалын албанд төлөгдөх визний хураамж - 620 австрали.доллар /Буцаан олгогдохгүй./

Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр– 174 америк доллар

Замын зардал– Улаанбаатараас Бээжин шууд галт тэрэг 306050 төгрөг, Бээжингээс Сидней орох нислэг 350 америк доллар 

АМЖИРГААНЫ ЗАРДАЛ /7 ХОНОГТ/

Хоол хүнс 80-150 AU$

Хажуу өрөө 85-440 AU$

Нийтийн тээвэр 40-55 AU$

Интернет 14 AU$

Тог цахилгаан 40 AU$ эдгээр болон бусад хувийн амжиргааны зардлаа өөрсдөө хариуцна.

Сангаар виз мэдүүлэх сурагчдад Бичиг баримтын жагсаалт гаргаж өгөх бөгөөд шаардлагын дагуу үнэн зөв, хугацаанд нь бүрдүүлж өгөхийг суралцагч болон түүний эцэг эх бүрэн хариуцна. Шаардсан бичиг баримтыг үнэн зөв, хугацаанд нь бүрдүүлж өгөөгүйгээс үүдэх хариуцлагыг суралцагч болон түүний эцэг эх өөрсдөө хүлээнэ.

ВИЗНИЙ ШААРДЛАГА

Суралцагчийн гэр бүлийн гишүүдээс 2 ба түүнээс дээш хүн ажил, орлоготой байх

Суралцагчийн гэр бүлийн орлого нэг сард хамгийн багадаа 5 сая төгрөг байх.

Суралцагчийн банкны баталгаа болох 60 сая төгрөг виз гарах хүртэл хөдөлгөөнгүй байршдаг болохыг анхаарна уу.

Суралцагчийн гэр бүлийн гишүүд үл хөдлөх хөрөнгө, газар эзэмшдэг байх

Визний шийдвэрлэх хугацаа 45хоног, зарим нэмэлт шаардлагын улмаас энэ хугацаа дахин сунгагдах магадлалтай. Энэ хугацааг хурдасгах, эсвэл визний явцын талаар мэдээлэл шаардах гэх мэт элчин сайдын яамны үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй.

Виз мэдүүлсний дараа элчин сайдын яамнаас нэмэлт материал шаардаж болзошгүй бөгөөд энэ тохиодолд ямар материал нэмэлтээр шаардахыг бид урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Иймд нэмэлт материал шаардсан даруйд суралцагч материалыг бүрдүүлж бидэнд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

АНХААРАХ

Хэдийгээр визний материалыг хангалттай сайн бүрдүүлсэн ч виз гарахгүй байх эрсдэл байдаг. Иймд эрсдэлийг тооцож, суралцагч ЭЕШ-даа хангалттай сайн оноо авах, суралцах сургуулийн хуваариа сонгоход анхаарах хэрэгтэй.