Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

 

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаар дамжуулан гадаадад суралцаж буй оюутан залуус, тэдний эцэг, эх, хамтран ажилладаг боловсролын байгууллагууд, орон нутгийн удирдлага, Боловсрол, Соёл Урлагийн газрын мэргэжилтнүүд, эрхэм хандивлагч Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай Олон Улсын Боловсрол Хөгжил сан нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусыг дэлхийн хөгжингүй орнуудад санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх замаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой байгууллага билээ. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд Австрали, Америк, Солонгос, БНХАУ зэрэг боловсролын чанар, хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнуудад 263 хүүхдийг тэтгэлгээр болон санхүүгийн хөнгөлттэй нөхцөлөөр сурахад туслалцаа үзүүлсэн байна. 2018 онд гэхэд Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ аймгуудад элсэлтийн ажлыг зохион байгуулж, 83хүүхдийг БНХАУ-д тэтгэлэгтэй суралцуулахад 184 сая төгрөгийн санхүүжилт хийжээ.

Манай сан улс орныхоо боловсролын салбарт тогтвортой, бодитой хувь нэмэр оруулахыг хичээн ажиллаж байгаа бөгөөд 2019 онд бид нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт Тэтгэлгийн шалгалтыг зохион байгуулж, 300 гаруй хүүхдэд дэлхийн хөгжингүй оронд чанартай боловсрол эзэмшихэд тэтгэлэг олгосон билээ.

Цаашид бид Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан Тогтвортой Хөгжлийн Зорилгын 4-р зорилго болох Чанартай боловсролыг дэмжих ажлыг улам хүртээмжтэйгээр хэрэгжүүлж, Монгол Улс төдийгүй бүс нутагт боловсролыг санхүүжүүлэгч жишиг байгууллага болох цаг үе удахгүй ирнэ гэдэг итгэлтэй байна. Энэ бүхнийг бид сурагч, эцэг, эхчүүд, хамтран ажиллагсад, ажилтнуудынхаа оролцоотой хэрэгжүүлэх тул бидэнтэй хамт байж, санал бодлоо нээлттэй ирүүлж байхыг хүсье. 

Н.МӨРӨН

 

“ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ СОНГИНОХАЙРХАНЧУУД” ХӨТӨЛБӨР

Олон Улсын Боловсрол Хөгжил сан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдаас Ерөнхий эрдмийн сорилын шалгалт авч, оноогоороо тэргүүлсэн эхний 150 хүүхдэд БНХАУ-д 30- 100% тэтгэлэгтэй суралцах эрхийг олгосон юм. 2018-2019 оны хичээлийн жил тус хөтөлбөрийн 47 хүүхэд БНХАУын Чонгчинг, Ченду, Гуанг Ан, Вэйфанг, Янченг, Цанжөү хотуудад амжилттай суралцаж байна.

“ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ СОНГИНОХАЙРХАНЧУУД” ХӨТӨЛБӨР
 Баян-Өлгий аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Х.ЗАУРЕ:

Баян-Өлгий аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Х.ЗАУРЕ:

 Олон Улсын Боловсрол Хөгжил Сан манай Баян-Өлгий аймгийн БСУГ-тай байнгын хамтын ажиллагаатай болсноор олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Багшийн хөгжлийг дэмжихэд бид зөвхөн БСШУСЯ-ыг хараад суух биш аймаг орон нутгийнхаа хүрээнд шинэлэг хувилбараар хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Тухайлбал бид өмнө нь багш нараа тэр бүр гадны улс оронд хөгжлийн хөтөлбөрт хамруулж чаддаггүй байсан бол “Олон улсын боловсрол хөгжил сан”-тай хамтын ажиллагаатай болсноор энэ сайхан боломж бүрдсэн байх жишээтэй. Хөтөлбөрт хамрагдсан сургалтын менежерүүдийг Олон улсын боловсрол хөгжил сангаас бидний саналыг үндэслэн сонгон шалгаруулсан. Сургалтын менежер бол багшийг мэргэжил аргазүйгээр дэмжиж тусалж, багш нарынхаа хөгжлийг дотооддоо авч явдаг гэдэг утгаар нь энэ хөтөлбөрт хамруулсан нь ч үр дүнгээ өгч байгаа. Хөтөлбөрт хамрагдсан багш нар маш өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Үүнээс гадна “Олон Улсын Боловсрол хөгжил сан”-ийнхан маань манай аймагт удаа дараа ирж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэгтэй суралцах боломжийг ахлах ангийн сурагчдад таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан. Мэдээллээр ч сайн хангасны үр дүнд иргэд олон нийтийн хандлага эрс өөрчлөгдсөн. Хүн өөрөө л хичээж чадвал боломж тэдний гарт байдаг гэдэг ухамсар аль хэдийн суучихсан байна. Цаашид ч бид олон үр дүнтэй ажлуудыг хамтран зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. 

ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛ ХӨГЖЛИЙН САНГИЙН тэтгэлгийн шалгалт-2018

Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас монгол орны хойч ирээдүй болсон хүүхэд залууст дэлхийн өндөр хөгжилтэй оронд чанартай боловсрол эзэмшихэд нь гүүр болж, олон улсад зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах зорилготой тэтгэлгийн шалгалтыг 2018 онд анх удаа зохион байгуулсан юм. Монгол орны Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэ аймгуудын төгсөх ангийн сурагчдыг хамруулсан энэ шалгалтад нийт 300 гаруй сурагч хамрагдсанаас шалгалтад тэнцсэн 24 сурагч боловсролын чанараараа тэргүүлэгч БНХАУ-д 10-100% тэтгэлэгтэй суралцах эрхийн эзэд болцгоосон билээ.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас анх удаа зохион явуулсан тус тэтгэлгийн шалгалтыг дээрх гурван аймгийн Боловсрол Соёл Урлагийн газруудтай хамтын ажиллагааныхаа хүрээнд амжилттай зохион байгуулсан бөгөөд хөдөө орон нутгийн хүүхэд залуусын сурах эрмэлзэл, ирээдүйнхээ төлөө хийж бүтээх их тэмүүлэлд нь бодит хөрөнгө оруулалт болж чадсан юм.

ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛ ХӨГЖЛИЙН САНГИЙН тэтгэлгийн шалгалт-2018
ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛ ХӨГЖЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙН ШАЛГАЛТ- 2019

ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛ ХӨГЖЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙН ШАЛГАЛТ- 2019

2018-2019 оны хичээлийн жилд Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлгийн шалгалт Монгол орны 20 аймагт амжилттай явагдлаа. Хөдөө орон нутгийн хүүхэд залуусыг АНУ, Австрали, Канад, БНХАУ-уудад 10-100% тэтгэлэгтэй суралцуулах боломжийг олгосон энэ шалгалтанд эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч, сурч байгаа 1000 гаруй хүүхэд залуус хамрагдаж, шилдэг 59 сурагч сонгосон улс орондоо тэтгэлгээр суралцах батламжаа гардаж авсан юм. Манай сан ирээдүйд ихийг хийж бүтээх хүсэл зорилго, тэмүүлэл дүүрэн хүүхэд залууст дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцаж, чанартай боловсрол эзэмших боломжийг олгох зорилготой тэтгэлгийн шалгалтаа 2019 оны 3 сарын 30-наас 6 сарын 25-ны хооронд амжилттай зохион байгуулсан юм. Тэтгэлгийн шалгалтанд тэнцсэн хүүхдүүддээ цаашдын эрдэм мэдлэгийн өргөн их гараанд нь амжилт хүсье. 

Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлгийн шалгалт Ховд аймагт амжилттай явагдаж өндөрлөлөө

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлгийн шалгалт 2019.05.11-14 ний өдрүүдэд Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдлаа. Ахлах ангийн сурагчдын мэдлэг ур чадварыг сорьсон энэ шалгалтанд тус аймгийн таван шилдэг сурагч тэнцэж АНУ, Австрали, Канад, БНХАУ-д Хэлний бэлтгэлд 10-50% тэтгэлэгтэй суралцах батламжаа гардаж авлаа. Тэтгэлгийн шалгалтыг зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга М.Пүрэвхүү мэргэжилтэн Д.Батнасан нар болон Ховд аймгийн Булган сумын “Минжит булган” цогцолбор ЕБС-н захирал Н. Сонгуул, Үенч, Алтай сумуудын Ерөнхий Боловсролын Сургуулийн захирал удирдах ажилтнууддаа Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.

Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлгийн шалгалт    Ховд аймагт амжилттай явагдаж өндөрлөлөө
 “Тэтгэлгийг шалгалт – 2019” Завхан аймагт

“Тэтгэлгийг шалгалт – 2019” Завхан аймагт

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлгийн шалгалт 2019 оны 05.16-20ний өдрүүдэд Завхан аймгийн Боловсрол Соёл Урлагийн газарт зохион байгуулагдлаа. Тус шалгалтад Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийт 102 сурагч хамрагдсанаас 6 шилдэг сурагч АНУ, Австрали, Канад, БНХАУ-н Хэлний бэлтгэлд 10-50% тэтгэлэгтэй суралцах батламжийн эзэд болцгоосон юм. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө дайчлан уралдаант шалгаруулалтад амжилттай оролцосн сурагчиддаа болоод сангийн ажилд туслалцаа үзүүлж хамтран ажилласан Завхан аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга С.Ганчимэг Жавхлант цогцолбор сургуулийн захирал Б.Аюурзана нарт талархал илэрхийлье.

Хөвсгөл аймгийн сурагчид тэтгэлгийн шалгалтад амжилттай оролцлоо

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас төгсөх өнгийн сурагчдыг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад тэтгэлэгтэй суралцах боломжийг олгох “Тэтгэлгийн шалгалт”-ыг орон даяар зохион байгуулж байгаа билээ. 2019 оны 05.22-29 ний өдрүүдэд энэхүү тэтгэлэгт шалгалтын 1,2-р шатны шалгаруулалт Хөвсгөл аймагт амжилттай явагдаж, нийт 138 сурагч хамрагдсанаас АНУ, Австрали, Канад, БНХАУ-н Хэлний бэлтгэлд 10-50% тэтгэлэгтэй суралцах батламжийг 8 шилдэг сурагч гардаж авлаа. Тэтгэлэгт шалгалтыг амжилттай зохион явуулахад туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Хөвсгөл аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дэд дарга Н.Отгон-Эрдэнэ, гадаад хэлний мэргэжилтэн Д.Отгонбаяр нарт Монгол улсынхаа ирээдүй хойч болсон залуусынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдынх нь ажил амьдралд нь амжилт хүсье.

Хөвсгөл аймгийн сурагчид тэтгэлгийн шалгалтад амжилттай оролцлоо
Тэтгэлгийн шалгалт Дундговь аймагт явагдлаа

Тэтгэлгийн шалгалт Дундговь аймагт явагдлаа

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт хөдөө орон нутагт амжилттай явагдсаар байна. Боловсролын чанараараа тэргүүлэгч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэгтэй суралцахыг хүсч байгаа төгсөх ангийн сурагчдад зориулсан энэ шалгалт 2019 оны 06.09-13 ний өдрүүдэд Дундговь аймагт амжилттай явагдсан юм. Аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр  зохион байгуулагдсан Тэтгэлгийн шалгалтад аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид хамрагдсанаас гурван шилдэг сурагч тэнцэж, БНХАУ-н Хэлний бэлтгэлд 50% тэтгэлэгтэй суралцах батламжаа гардан авлаа. Эх орны ирээдүй болсон хүүхэд залуусынхаа оюуны хөгжлийг дэмжиж,
Сангийн ажилд туслалцаа үзүүлж хамтран ажилласан Дундговь аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, гадаад хэлний мэргэжилтэн Н.Мөнхнасан нарт талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Баянхонгорын сурагчид тэтгэлгийн шалгалтад амжилттай оролцлоо

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас хоёр дахь жилдээ амжилттай зохион явуулж байгаа Тэтгэлгийн шалгалтанд нийслэлийн болоод хөдөө орон нутгийн төгсөх ангийн сурагчид идэвхитэй оролцож байна. Тэтгэлгийн ээлжит шалгалт 2019 оны 06.15-17 ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Боловсрол Соёл Урлагийн газарт зохион байгуулагдаж аймгийн төвийн сургуулиудын нийт 61 сурагч оролцсоноос шилдэг хоёр сурагч БНХАУ-н Хэлний бэлтгэлд 10-50% тэтгэлэгтэй суралцах батламжийн эзэд болцгоолоо. Монгол улсынхаа ирээдүй хойч болсон хүүхэд залуусын хөгжлийн төлөө бидэнтэй хамтран ажиллаж, тэтгэлгийн шалгалтыг амжилттай зохион явуулсан Баянхонгор аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга М.Мөнхбат болон аймгийн хэвлэл мэдээллийн албаныханд талархал илэрхийлье.

Баянхонгорын сурагчид тэтгэлгийн шалгалтад амжилттай оролцлоо
Сүхбаатар аймгийн сурагчид тэтгэлэг авлаа

Сүхбаатар аймгийн сурагчид тэтгэлэг авлаа

2019 оны 05.15-18 ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Боловсрол Соёл Урлагийн газарт Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга болон 1,2-р шатны шалгалт  амжилттай зохион байгуулагдлаа.
Тэтгэлгийн шалгалтад аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулийн 42 сурагч оролцсоноос шилдэг 3 сурагч АНУ, Австрали, Канад, БНХАУ-н Хэлний бэлтгэлд 10-50% тэтгэлэгтэй суралцах батламжаа гардан авлаа. Монгол улсынхаа ирээдүй хойч болсон хүүхэд залуусын оюуны хөгжлийг дэмжиж хамтран ажилласан Сүхбаатар аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Х.Байгальмаа болон аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын хамт олонд талархлаа илэрхийлье.

Баян-Өлгийн сурагчид тэтгэлгийн шалгалтад амжилттай оролцлоо

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас боловсролын чанараараа тэргүүлэгч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэгтэй суралцах боломжийг олгох Тэтгэлгийн шалгалтыг Монгол орны 20 аймагт амжилттай зохион явууллаа. Аймаг орон нутаг бүрт хүрч, ахлах ангийн суралцагчдын мэдлэг оюуныг сорьсон энэ шалгалтад алс хязгаар Баян-Өлгий аймгийн сурагчид 2019.04.20,21-ний өдрүүдэд хамрагдсан юм. Баян-Өлгий аймгийн Боловсрол Соёл Урлагийн газарт амжилттай зохион байгуулагдсан энэ шалгалтанд шилдэг 20 хүүхэд тэнцэж, АНУ, Австрали, Канад, БНХАУ-д Хэлний бэлтгэлд 100% тэтгэлэгтэй суралцах батламжаа гардан авсан юм. Энэхүү тэтгэлгийн шалгалтыг зохион явуулахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн Баян-Өлгий аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Х.Зауре, ахлах мэргэжилтэн А.Еркегүл нарт Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.

Баян-Өлгийн сурагчид тэтгэлгийн шалгалтад амжилттай оролцлоо

Блокын гарчиг / img-text

Блокын гарчиг / img-text